Эх оронч хүүхдийн “Хөх цэрэг” үндэсний аялал энэ жил Хөвсгөлийн зүг хүлгийн жолоо зална. “Хөх цэрэг” ТББ, Монголын Лектор төвтэй хамтран “Бид их түүхийн үргэлжлэл” уриан дор Монголын скаут болох монгол хүүхдийн “ХӨХ ЦЭРЭГ” аяллыг 7 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ удаагийн аялалд 5 баг оролцох бөгөөд Улаанбаатар-Хөвсгөл-Улаанбаатар гэсэн үндсэн чиглэлээр аялах юм. Мөн аяллын маршрутын дагуу Хархорин, Элсэн тасархай, Эрдэнэ зуу хийд, Амарбаясгалант хийд, Өгий нуур, , Хатгал, Их-Уул, Хөвсгөл далай, Эрдэнэт болон Дархан хот зэрэг түүхийн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт, үзэж сонирхох зүйл ихтэй газраар дайран буудаллана. Жинхэнэ монгол хүүхдийн “Хөх цэрэг”-ийн албыг хаахын зэрэгцээ агаар салхинд амарч, эх оронтойгоо танилцан, хувь хүний хөгжил, ёс суртахуун, түүх, танин мэдэхүйн лекцүүдийг шилдэг лектор, сургагч багш нараар заалгах болно. Мөн энэхүү аялалд ажил, амьдралын түүхээ залуустай хуваалцахаар Үндэсний шилдэг илтгэгч С.Ганбаатар, Ц.Саранцэцэг, Монголын Лектор төвийн захирал Ц.Баатархүү, монгол бадарчин Амай, BX, Quiza нар болон “Crush bash” хамтлаг бидэнтэй хамт явах юм. Аялал маань байгаль цаг уурын нөхцөлөөс болж хойшилсон бөгөөд энэ сарын 29-нд замдаа гарах гэж байна. Нэг аялагчийн төлбөр 295 000 /даатгал багтаагүй/ төгрөг ба хоол, унаа зэрэг бусад бүх зардал багтсан. Эрүүл, аюулгүй, тав тухтай аялах нөхцөл байдлыг Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газар, Яаралтай түргэн тусламжийн төв, Батлан хамгаалах яамны зүгээс бүрдүүлэх болно.
Нэмэлт мэдээллийг 7011-1839, 7010-1839, 99981421 утсаар лавлана уу.
No comments:
Post a Comment