Monday, February 21, 2011

Saving private Ryan киноны тухай



Гол үйл явдал.
Дайны хүнд өдрүүдийн үеэр АНУ-гын цэргийн департаментад нэгэн ах дүү гурван хүү нэг өдрийн дотор зэрэг амиа алдсан талаарх мэдээллийг хүлээн авна
Ингээд хөвгүүдээ алдан зовж шаналсан эхийн сэтгэлийг тайвшруулж ядаж цорын ганц амьд үлдээд байгаа бага нүү цэрэг James Francic Ryan эх оронд нь, гэрт нь амьд эргүүлэн авчрах тушаалыг генерал Жорж Билл өглөө. Ryan нь 101-р агаарын десантын дайчин бөгөөд тухайн үед Францын эрэг орчим тулаанд оролцож байв. Гэтэл даалгавар биелүүлхээр явсан шүхэрчдийн ихэнх нь төлөвлөсөн газартаа бус огт өөр бүсэд газардсан нь  байдлыг улам ээдрээтэй болгодог. Нормандад газардах үедээ маш их гарз хохирол амсаж олон цэрэг дайчдаа алдсан рейнжерүүдийн 2-р батальоны ротын захирагч ахмад Жон Миллер/Том Хэнкс/-т Райаныг олж штабт авчрах үүрэг онгдлоо. Ингээд Миллер өөрийн ротоосоо Өмнөд Африкт болон Италид отрядын бүрэлдхүүнд Франц болон немц хэл мэдэх хүн байхгүй байсан тул өмнө нь нэг ч  удаа тулаанд оролцож байгаагүй түрүүч Тимоти Апхэм/Жереми Дэвис/-ийг команддаа авах болно. Эолийн ажил эхлээд тэд эхний хотод Райаныг хайх үеэр дайсны мэргэн буудагчийн суманд байлдагч Адриан Копарзо /Вин Дизель/ амиа алдана. Гэтэл тус хотод дайтаж буй Райан гэгч дайчныг тэд эрлийн эзэн байна гэж бодсон хэдий ч тэр нь овог нэгт байсныг мэдэх болно. Харин аврах ёстой жинхэнэ цэрэг Райан нь нэгэн офицерын тушаалаар Мардер голын эрэг дээрх оршдог, агаарын десантын хамгийн түшиц газарт тооцогдох Раммель хотын гүүрийг хамгаалахаар холгүй байгаа талаар мэдээлэл авах ажээ. Тус хотод хүрэх замд немецийн агаарын дайралтын радар байрласан хориглолтын орчимд 82-р агаарын десантын байлдагчдын цогцос байхтай тааралдана. Энэ замаар явсан хэн ч гэсэн энэхүү пулемётын бэхлэлтийг дайран өнгөрөх байсан тул Миллер араас ирэх нөхөддөө зам засаж өгөх үүднээс тийшээ дайрахаар шийднэ. Тулааны үеэр пулемётыг устгасан хэдий ч эмч Ирвин Уэйд /Жоввани Рибизи/ хүнд шархдсаны улмаас хэдэн минутын дараа нас барах болно.   .........Эрлийн аврах отряд Раммель хотод ирэхэд цэрэг Райан /Мэтт Деймон/ тэнд байсан бөгөөд тэр үхлийн өмнө журамт дайчин нөхдөө орхин ар талруу буцахыг огт хүсэхгүй байжээ. Ингэснээр Миллер  найз Хорватынхаа санал болгосноор гүүрийг хамгаалах ажлыг удирдахаар болжээ. Хэдэн цагийн дараа гэхэд өөрөө явагч их буу болон тигр танкаар халхлуулсан 50 орчим немецүүд хотод орж ирнэ. Ширүүн тулааны явцад Миллер болон цэрэг Меллиш /Адам Голдберг/ мэргэн буудагч Жексон / Барри Пеппер/ нар амьд үлдсэн бөгөөд тэд дараагийн бэхлэлтэнд очихоор гүүрний нөгөө талд байгаа хэсэг нөхөд дээрээ очжээ......      Киноны оргил хэсэг.....  хэрвээ үзэхийг хүсч байвал төгсгөлийг нь дэлгэцнээс харсан нь "амттай"  байх аа үзсэн нь үзээгүйдээ ярьж өгөөрэй. Үнэхээр дэлхийн 2-р дайн тэр тундаа Фрацын нормандад Америк болон холбооны хүчнийхэн хэрхэн эрэлхэгээр тулалдан энэ дайныг дуусгахад ямар том үүрэг гүйцэтгэсэн үйл явдлын бодит түүхийн нэгээхэн хэсгийг та энэ киноноос үзэж бас мэдрэх болно.
       
Сонирхолтой баримтууд
-Тус киноний хэсэг буюу эрэг дээр пулемётын шүршилт, Раммель хотыг хамгаалах тулааны хэсгүүд нь Conkers bad fur day, Commandos 3:Road to Berlin , Call of duty 2, Company of hereos, Medal of honor зэрэг компьютерийн тоглоомонд гардаг. Өдгөө маш ховор үлдээд байгаа немецийн "Тигр" танкийг "Т-34" танкийн суурин дээр үндэслэн жинхэнэ эх хувь болгон бүтээж зураг авалтанд ашигласан.
-Гар хөлөө тайруулсан цэргүүд гардаг сценид жинхэнэ тахир дутуу хүмүүсийг урин тоглуулсан ажээ. байлдаан тулаан бүхий киноны үйл явдлын зураг авалтыг Их Британи, Ирландын газар нутагт авчээ. Гэхдээ Британийн засгийн газар өөрийн армийн бие бүрэлдхүүнийг зураг авалтанд оруулахгүй гэсэн шийдвэр гаргаад байсан тул Spielberg Ирландаас 250 цэрэг эрс авчрахад хүрчээ. Steven Spielberg "Эрэлхэг тулаан" киног үзсэнийхээ дараа Мэтт Деймоныг төсөлдөө оруулах гэсэн бодлоо өөрчлөөд байжээ. Гэтэл жүжигчин Робин Уиллиамс "Ухаантай Уилл Хантиг" киноны үеэр найрууагчийг Деймонтой танилцуулснаар тэр бодлоо өөрчилжээ. Капарзогийн дүр бол Вин Дизельд тусгайлан зориулж бичсэн байна. Киноны дараа Spielberg түүнийг жинхэнэ кино урлагт хөл тавих боломжуудаар ханган өгчээ. Найруулагчийн хувьд тухайн цаг үед өнгөт телевиз байгаагүй гэдэг үүднээс хальсны өнгийг 60%-иар бууруулаад байсан тул Америкийн хэр хүндтэй Direct tv болон Dish хэмээх кабелийн сувгууд эхний сеансыг гаргасны дараа киног жинхэнэ бодит өнгөөр нь дахин бичиж өгөхийг хүсчээ. Кино нь дэлхийн 2-р дайны үед ах дүү Нилан нарт тохиолдсон явдлаас тохиолдсон үйл явдлаас сэдэвлэн бүтээгдсэн. Дайнд оролцсон олон зуун ахмад дайчид өөрсдийнх нь баатарлаг үйл хэргийг үнэн бодит байдалд тун ойрхон хэлбэрээр дэлхий дахинд харуулсан нь талархал илэрхийлжээ. Үнэхээр тэд л найруулагч үйл явдлыг бодит мэт харагдуулах үнэн түүхийн талаар олон зөвөлгөө өгсөн гэдэг.

No comments:

Post a Comment