Monday, February 28, 2011

Адтай жаалууд /шүүмжлэл/



Энэхүү кино нь дэндүү болхи, муунхгар сэдэвтэй. Яахав бусдад таалагдаж шимтэн үздэг кино нь байсан байх л даа. Гэхдээ арай л үнэнд нийцхээргүй уран бүтээл байлаа.
   Кинонд тоглосон жүжигчид гэвэл жүжиглэх авъяас бол үнэндээ байхгүй, зарим нэг нь сайн байсан л даа даанч бусад нь хийж чадахгүй болохоор энэ ч дээ хөөрхий. Заримдаа зүгээр л модон өмд, цамц өмссөн мэт. Охид нь аль хэдийнээ насанд хүрсэн хүүхэн мэт, хөвгүүд нь дэндүү “Атоман” болох гэж ядсан мэт, охид нь ч хөвгүүд нь ч их биеээ тоож хамраа сөхөн, эрхэмсэг дүр гаргаж байсан болохоор кино амилаж чадаагүй ээ. Би сүүлдээ ойлгохоо болилоо. Учир нь энэхүү уран бүтээл нь “СОД” баячуудад зориулагдсан юмуу эсвэл энгийн ард түмэнд зориулагдсан юмуу? Нэг их л ганган чамин, хээнцэр, мөнгөөр зодоод унагаах нь шахуу сэдэвтэй кино. Өнөөгийн нийгмийн энгийн сургуульд ийм зүйл байхгүй байхаа. Хүүхдүүдийнхээ дунд байж, тэдний асуудал зовлон, шаналал, амьдралыг дэндүү сайн мэдэх болохоор би ийнхүү хэлж байна.
   Бас тэр дуулаад байгаа дууны үгийг нь сайн сонсоод үзээрэй. Миний мэдэхийн 6-8-р ангийн хүүхдүүд байгаа бололтой. Тэгээд тэр дуун дээрээ би чамайг хүсэж байна өшөө юу юу гэнэвээ. За болиод өгөөрэй, арайчдээ. Би хүртэл сонсоод ичэж бас санаа зовсон. Хүүхэд юм бол хүүхэд шиг л бай!!! Киноны дундуур их олон алдаа харагдаж байна лээ арайчдээ нээрээ. Найруулагч нь юу бодож санаж юу харж байсан юм болоо???
   Кино хийнэ гэж баахан мөнгө зарлагадаж байхаар мөнгийг нь надад өгчихгүй. Би мэргэжлийн хүн биш юмаа гэхэд гай болж тэднээс илүү час хийсэн кино хийчих байлгүй дээ.

   “Мөнх хөх тэнгэр минь өршөө”

No comments:

Post a Comment