Миний бие дөнгөж арван хоёрхон настайдаа энэ нийтийн тээврийн хэрэгслэээр үнэ төлбөргүй зорчдог болгох гэж энд тэндхийн албан байгууллага, хүүхдийн төлөө гэсэн тодотголтой албан байгууллагуудаар зөндөө явж маш олон хүмүүстэй уулзаж байсан. Харин тэр зөөлөн суудал дээр тухлан сууж биеэ тоосон, дарга, тэргүүн нэртэй нөхдүүд надад тэр болгон нааштай хариу өгдөггүй байсан.
Тэд яагаад тэгдэг байсан юм бол? Яагаад гэвэл тэд хүүхдүүд биднийг юу ч хийж чадахгүй, нас бага, бусад өөр шударга бус зүйлстэй тэмцэж чадахгүй гэж боддог байсан байх. Үгүй ээ бид тийм биш. Бид тэдний санаагүй санаж, бодоогүйг бодож, сэтгээгүйг сэтгэдэг хүмүүс шүү дээ бид. Төр засгаас хүүхдүүдээ дэмжсэн бодлого тэр болгон байдаггүй. Олон улсын тусламжийн байгууллагын бодлого, хөтөлбөр нь ч тэр очих ёстой хүндээ хүрдэггүй. Хүүхдийн төлөө гэсэн тэр олон байгууллагууд нь тэр болгон оновчтой, чанартай зүйл хийхээсээ хийхгүй нь их. Өнөөдөр бид ийм л нийгэмд аж төрж байна.
Өнөөдөр бидний үе тэнгийн найзууд маань нийтийн тээврийн хэрэгслийн зардал мөнгө байхүйгээсээ болоод өглөө нь хичээлдээ хоцрох, мөнгө хураагч нарт элдэвээр хэлүүлж шоглуулах зэрэг маш олон асуудал урган гарж байна. Иймэрхүү нөхцөл байдлаас гарахын тулд бид юу хийх хэрэгтэй вэ гэдгийг би өөрийнхөө бодлоор тайлбарлахыг хичээе.
· Бид дуу хоолой эв саналаа нэгтгэх
· Холбогдох газар, байгууллагуудад шаардлага хүргүүлэх
· Тайван замаар жагсаал хийж эсэргүүцлээ илэрхийлэх гэх зэрэг арга замууд байна.
За яахав зарим нэг хүүхдүүд бид өнөөдөр мөнгөө төлөөд яваад болоод байгаа, манай эцэг эх сайн цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг гэж болож байгаа хүүхдүүд мэдээж хэрэг байгаа. Би үүнийг үгүйсгэхгүй. Харин эцэг эх нь ажилгүй бор хоолтой хоолгүй өдөр хоногийг арай гэж аргацайж хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүд хэр их байгаа бол? Та бүхэн сайн бодоод үзээрэй. Элбэг дэлбэг, сэтгэл хангалуун амьдралтай хүмүүс олон уу? Хоолныхоо, нийтийн тээврийнхээ зардлыг төлж чадахгүй байгаа тийм ядруухан амьдралтай хүмүүс олон уу?
Төр засаг нь ядаж хүүхдүүдийн тээврийн зардлыг шийдвэрлэж чадахгүй тийм төсөв хөрөнгө бага юм болов уу? эсвэл Монголын ирээдүй болсон хүүхдүүдээс хэдэн бор төгрөгөө харамлааа юу? Төсөв хөрөнгө байхгүй юмуу гэвэл худлаа. Цаана нь Оюу толгой, Таван толгой, Эрдэнэт гээд өч төчнөөн баялаг ихтэй том том орд газрууд байгаа. Тэндээс нь тогмол улсын төсөвт мөнгө орж ирдэг. Тэгэхлээр яах аргагүй биднээс харамласан л юм байна л даа.
Швед улын боловсролын систем нь манайх шиг арван хоёр жилийн сургалтын тогтлолцоотой. Хүүхдүүдэд сургуулиас нь үнэмлэх “үнэ төлбөргүй” тарааж өгдөг. Түүгээрээ метро, автобус байна уу ямарч нийтийн тээврийн хэрэгслээр “үнэ төлбөргүй” зорчдог. Бид бүгд л ийм зүйлийг хүсэж байна.
No comments:
Post a Comment