Монгол улс 2059 онд ямар байх бол? Монгол улс ирээдүйд хэрхэн хөгжих вэ? Энэ бүгдийн гарц нөөц бололцоо бол дэд бүтэц, нүхэн гарц, баян чинээлэг байдал эдийн засаг бол огт биш. Харин жинхэнэ эх оронч, жинхэнэ оюунлаг хүүхдүүдээс л бүтнэ. Нэг ёсондоо өнөөгийн та бид Монгол улсыг ирээдүй гэсэн үг. Бид зөв мэдлэгтэй, зөв хүмүүжилтэй болох цаг нь аль хэдийнээ болсон. Хэрэв тэгэхгүй бол хүүхдүүдийн амьдрах итгэл найдвар бага багаар уусан алга болж байна. Зарим нь Монгол оросоор баахан хараал ерөөл хэлээд л хажуугаар өнгөрөх юм. Энэ яагаад ийм байгаа юм бэ? Энэ дээр бодитоор ханддаг хүмүүс яг хэд орчим байдаг бол? Үүн дээр цөмөөрөө ухаан бодлоо уралдуулах хэрэгтэй бас хүсэж мөрөөдөх хэрэгтэй. Хүсэл, мөрөөдөлөө ялгах нь маш их чухал зүйл. Мөн зүүдэлсэн зүүдээ бодит юм шиг бод бүр сууж буй сандал ширээгээ хүртэл өнгөтөөр бодоорой. Тэгэхгүй бол хүмүүс зүүдэлсэн зүүдээ за энэ ч дээ болох юмуудаа гэж бодоод шууд л тэр асар их амжилт ололтын очыг шууд унтраадаг. Зүүд зөнтэй биш та нар юу бодно тэр чинь биелдэг юм шүүдээ. Бодоод үздээ би энэ номыг мартахгүй аваад явчих юмсан ..............мартах мартах тэгээд л би мартаад гараад ирдэг. Дандаа мартах гэдэг үг хэлж байгаа учраас миний тархинд мартах гэдэг команд орж ирж байна. Дорж гуай-тайгаа уулзах юмсандаа миний муу ах хаана яваа болдоо гэхэд л зах ерөөсөө халз таардаг шүүдээ. Хүүхээ сайн уу? Хичээнгүй хаана юу хийж явж байна даа чи? Өөрөөр хэлбэл юу бодож байна тэрнийг даллаж дуудаж байдаг. Үүнээс үүдэлтэй тэр зөв мэдлэг, дараа нь зөв хүмүүжил аяндаа сууна. Өөрөөр хэлбэл энэ бүхний суурь нь зөв бодол болж байна. Миний энэ илтгэлийг уншсан бүх хүүхдүүд, залуучууд эх оронч болоосой. Эх ороноороо бахарахдаг болоосой. Бахархана гээд би Чингисийн үр сад гээд цээжээ дэлдэх нь чухал биш. Эх оронч гээд тийм томоор тусгаж авч байгаа бол алдаа шүү. Эх орнч хүүхэд гэдэг чинь адгийн наад зах нь идсэн чихэрийнхээ цаасыг хаяхгүй байхыг л хэлнэ. Хэрэвээ та хаядаг бол одоо боль. Монгол улс шаардаж байна. Хэрэвээ хаядаггүй бол сайн байна. Ингэж өссөн хүүхэд ирээдүйд одоогийн С.Ганбаатар Ц. Элбэгдорж бүр цаашлаад Дашзэвэг шиг хүртэл амжилт олж болох юм. Тэгэхлээр миний энэ хэсэгхэн илтгэлийг уншсан хүүхэд болгон эх оронч болоосой гэж миний бие туйлаас хүсэж байна. Яагаад гэвэл энэ МОНГОЛ гэдэг үг зүгээр ч нэг хэдэн үсгийн цуцлуулга биш энэ үг бол бидний бахархал омогшил. Бид чинь л улс эх орныхоо ирээдүй юм шүү дээ. Үүнийг маш сайн ойлгож, тунгааж, бодож үзээрэй. Үнэхээр л бид зөвхөн Монгол улсыг авч явах хүмүүс юм шүү. Та бүхэндээ баярлалаа
"Мөнх хөх тэнгэр минь өршөө"
No comments:
Post a Comment