Гэр орон муу гэж бүү хэл
Есөн насандаа ааваасаа хагацаж, нутгаасаа хөөгдөн гарч байлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл
Талын хулгана барьж идэн амиа зогоож явлаа
Дорой буурай оронд төрсөн гэж бүү хэл
Сүүдрээсээ өөр нөхөргүй байсан ч
Зуун мянган цэрэг эрстэй болж чадсан юм
Сурсан мэдсэн зүйл бага, хүч чадал дорой гэж бүү хэл
Өөрийнхөө нэрийг бичиж мэддэггүй байсан ч
Бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаан сурсан билээ
Хүнд хэцүү байна, шантарч сөхөрлөө гэж бүү хэл
Хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа
Хацартаа сум зоолгон үхээд сэхэж ч үзлээ
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодоод
Өнгөрсөн одсонтой зууралдан хоргодолгүй, ирээдүйгээ бүтээн явдаг байлаа
Мэдэж ухаартал
Дайсан гэгч гадаа байх бус харин миний дотор байдаг юм байна
Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад
Би өөрийгөө даван гарах тэр агшинд
Чингис хаан болсон билээ
Тархи нь хоосорвол чөмөг нь хоосорно
Тархи, чөмөг хоёр хоёулаа хоосорвол үхэж мөхнө шүү
Бодох шинжих бодлого ухаанаа нарийвчлаарай
Нэг сэтгэлтэй, нэг тэргүүнтэй яваарай
Улсаа авръя гэвэл үндсээ авраарай
Үндсээ авръя гэвэл сэтгэлийг нь авраарай
Сэтгэл гэдэг биеийн эзэн бөгөөтөл
Сэтгэл мунхарвал бие даруй хэвтэнэ шүү
Үндэс язгуураа бүү мартсугай хэмээн
Үр хөвгүүддээ сургасугай
Манай үндэстний шаргуу замыг
Мартуулж үл болмой.
No comments:
Post a Comment