Манай улс үндэстэн тэртээх 1921 онд тусгаар тогносон гэх боловч тэрнээс өмнө 1911 оны 12-р сарын 29-нд Богд хаан дахин хаан ширээнд заларснаар Монгол улс тусгаар тогтносон юм. 1921 оны бол бидний анхдугаар үндсэн хуулиа баталсан өдөр юм шүү дээ. Өнгөрсөн баларсан цагийн түүхтэй зууралдахаа болиод тэр бүгдийг хуу хаягдан хаяад, өөр өөрийнхөө гараар ирээдүйгээ бүтээж яв гэдэг үг байдаг.
Монгол улсын засгийн газар гадаад улс орны “хакерын” довтолгооноос бэлэн үү? Америкийн нэгдсэн улсын “CIA” /тагнуулын төв газар/ Английн “MI6” /тагнуулын алба/ энэ хоёр улс нийлээд Монгол улсын хамаг нууц чухал бичиг баримтыг хакердаад авчихаж мэднэ. Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газар, Үндэсний архив, Тагнуулын ерөнхий газар “GIA” гэх газрууд энэ довтолгоонд мэлэн болов уу?
Жишээ нь: АНУ-ын батлан хамгаалах яам нь Пентагонд байдаг. Манай улсын батлан хамгаалах яамыг бодоод харьцуулаад үздээ. Инээдтэй байгаа биз? За яахав иймэрхүү зүйл дээр бэлтгэлгүй, яаж хийхээч мэдэхгүй ч байж болно. Ядаж л дотооддоо болж байгаа зүйлээ зохицуулж яаддаг л байгаасайдаа. Бид 200 жил Манжийн дарлал, 70 жил Социализм, 20 жил Солонгос Хятад гээд бид юу л болоод л байна даа. Охид хүүхнүүд нь Солонгос, Хятад хүмүүстэй суугаад нөгөөдүүл нь эрлийзжээд тухайн орны иргэн нь болоод л. Тэд Монгол улс эх орныг маань өөрсдөдөө уусгаж авах бодлого баримтлаад байгаа юи болов уу? Би үнэхээр ийм зүйл дээр бухимддаг. Өөр нэг асуудал гэвэл Хятадууд манай орны гол бүтээгдэхүүний нэг баялаг болох 5 хошуу малыг, махыг нь урагшаа зөөгөөд дуусгалаа. Үүнээс болоод өнөөдөр мах 4000-5000₮-ний хооронд зарагдаж байна. Одоо бид турж үхэх вийдээ. Мөн хамаг эрдэнэс, нүүрс, алтыг гаргаад дуусгачихсан. Монгол улс хаашаа л яваад байна даа. Энэ бүгд ингэж удаанаар үргэлжлээд байвал Монгол улс мөхөж, эсвэл үгүйрэн хоосорч гуйлгачин Монгол гэдэг нэртэй улс болох вий!!??
No comments:
Post a Comment