Энэ хүнийг хараад таньд юу санагдаж байна?
Би лав энэ хүнийг тэнэг гэж бодож байна. Яагаад гэвэл МАХН буруутай байсан биздээ гэж энэ хэдэн зүйлсийг шатааж МАХН-аас өшөөгөө авч байгаа юмуу? Ийм балмад байж болохгүй ээ Монголчуудаа.
Бид нар өөрсдийгөө Монгол, Монгол л гэх юм тийм л их Монгол юм бол жилдээ ганц удаа болдог цагаан сараа ядаж Монгол хувцасаа өмсөхөд яадаг юм? Би бол наадам, цагаан сараараа л үндэсний хуьцасаа өмсдөг. Хүмүүс танийг Монгол дээл өмслөө гээд шоолохгүй биздээ!!!
Эх орондоо хайртай юу? Хайртай бол хог, нус цэрээ хаана тааралдсан газраа хаяхаа болиоч! Таны хаясан хог доод тал нь 100 жил болж задарана шүү дээ! Ирээдүйд энэ хог байж л байна.
Би хятад нарыг үнэхээр их үзэн яддаг. Яагаад гэвэл тэд бидний эх орныг өөрсдын эх орон мэт дураараа ашигладагт байгаа юм. Гэхдээ та үүнийг сайн ойлгож уншаарай. Хятад нарыг үзэн яддаг гээд зодоод балбаад байх нь өнөөгийн соёлт нийгэмд байж болохгүй зүйл. Аливаа зүйлд стратеги,оюун ухаан, бодлогоор бид ялалтыг өөрсдөдөө авч чадна. Гэхдээ л би энэ нохой шиг хятадыг үзэн ядаж байна!!!
БНХАУ-ын нэгэн үйлчилгээний компанийн цахим хуудсан дээр Монгол Улсыг БНХАУ-ын нэгэн муж улс мэтээр үзүүлсэн тухай бид мэдээлж байсан. Тэгвэл энэ асуудлаар ГХЯ тодруулга хийжээ. ГХЯ-ны мэдээлэлд:
“Хонконг-д төвтэй Хятадын худалдааны компани өөрийн цахим хуудасныхаа нүүрэнд Монголын газрын зургийг БНХАУ-ын хэсэг болгон оруулсантай холбогдуулан Монгол Улсын Гадаад хэргийн яам дараах мэдээллийг өгч байна.
1. ГХЯ дээрхи газрын зураг гарсныг анхааралдаа авч уг цахим хуудсыг судалж үзсэн бөгөөд БНХАУ-ын SDC Stone Plus Ltd. нэртэй Хонконг-д байршилтай чулууны бүтээгдэхүүн борлуулдаг хувийн компаний албан ёсны цахим хуудас болохыг тогтоосон.
2. Газрын зурагтай холбоотойгоор Монгол Улсын ГХЯ Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд асуудлыг тодруулж өгөх хүсэлт тавьсан.
3. БНХАУ-ын ЭСЯ уг компанитай холбоо барьж газрын зургийг Тайваны нэгэн газрын зурагнаас эх үүсвэр болгон авсныг тодрууллаа.
4. БНХАУ-ын ЭСЯ асуудлыг анхааралдаа авч Гадаад хэргийн яамаараа дамжуулан судалж үзээд газрын зургийг тавьсан дээрхи компанид хандан залруулах арга хэмжээ авахуулахыг мэдэгдлээ.
5. Газрын зурагтай холбоотой асуудал нь БНХАУ-ын байр суурь биш гэдгийг ЭСЯ албан ёсоор мөн мэдэгдэв.
Монгол улс чинь бичиг үсэгтэй шүү дээ ард түмэн минь ядаж мэссэж бичэхдээ Монгол галигаараа биччээч Hi whats up? л гэх юм тэр тэнэг юу байлгах гээд байгаа юм бол мэдэхгүй! Fusion ч гэх шиг Монгол нэр өгч болоогүй юм байхдаа муу новш чинь! За энэ ч яахав мэссэж бичихдээ та нар Монголоороо байгаараадаа! Зарим их тэнэг хүмүүс байх юм Ээж аавыхаа өгсөн тэр нэрийг Sisi,Juliat ч гэх шиг hi5 луу орход бөөн бөөн гадаад нэртэй Монголчууд байдгийг та лав анзаарсан байх!
Монгол хүн бүхэн түүхээ мэдэх ёстой шүү! Ядаж та Чингис хааныхаа хэдэн онд хаан ширээнд суусныг мэдэж аваарай.
Монголчуудаа та нар минь хэтэрхий их туйлшраад байна. Гадаад хамтлаг дуучдыг их шүтэх юм. За яахав хэн юугаа сонсоно тухайн хүний эрхийг асуудал гэхдээ жоохон ч гэсэн үндэсний үзэлтэй баймаар бйана. Монголчууд нь ганц дуу гаргахаар ая хулгайллаа л гэх юм. Тэр аяыг хулгайллаа гээд яадаг юм? Таны юмыг хулгайлж байгаа биш. Муухан юм хийсэн байвал тэд нарт энэ тэр чинь болохгүй байна гээд хэлчих ухаан байна уу? Урам хайрла гэдэг шүлгийг ингэхэд та ганц ч удаа болов уншсан уу? Хийх гээд зүтгээд байгаа нэгнээ битгий муулаад байлдаа.
Айдаа хараалаа гэж. Боловсон байж болно биздээ??? Таниас болж таны жоохон дүү нар чинь тэр муухай хараалын үгийг чинь хэрэглэдэг болчихно шүү дээ.
Ингэхэд та нар хэлээд байгаа хараалынхаа үгийн утгыг мэдэхгүй дээ.
Ширээний цаанаас том том баахаа больцгоо!!!
Охидуудаа одоо болих хэрэгтэй. Хөвгүүдээс "би чамд хайртай" гэдэг үг сонсохоор үнэ цэнээ алдана ч гэх шиг. Хөвгүүд тэгээд та нарын хувьд юу юм та нарт!
Тамхи татахаа болиочээ хүүхдүүдээ. Та нар 80 наслах байсан бол одоо 50 наслана шүү дээ. Охид тамхи татдаг, эрээ цээргүй хөвгүүдэд дуртай байдаг гэж бодоод байгаа юмуу? Тийм бол үгүй шүү.
Өвөг дээдсийнхээ үлдээсэн энэ ариун газар шороог аятайхан аваад явцгаая Монголчуудаа!!!
No comments:
Post a Comment