Friday, March 4, 2011

Монгол тэмүүлэл /илтгэл/



Өнөөдөр бидний дундаж наслалт 60-65 байна. Энэ наслалтыг бол таны амьдарлыг 4 цагт хувааж үзэж болно. Энэ нь
-Яаралтай чухал зүйл
-Яаралгүй чухал биш зүйл
-Яаралтай яухал зүйл
-Яаралгүй чухал зүйлд хийж бид цагийг өнгөрөөдөг.
Бид өнөөдөр цагийг ихэнхдээ яаралтай чухал биш зүйлд зарцуулдаг. Орой нь Жангүм гарах гээд л хийж байсан ажилаа санд мэнд хийсэн болоод л хар хурдаараа гэрлүүгээ явж киногоо үздэг. Уул нь бид яаралгүй чухал зүйлд цагаа зарцуулах хэрэгтэй байна. Өнөөдрөө бодсон ч ирээдүйгээ бодсонч. Энэ нь юу вэ гэхээр би зүгээр л өөртөө маш их хэрэгтэй зүйлд яаралгүй цага зарцуулна гэсэн үг.
Бид өнөөдөр Монгол тэмүүлэл гэж ярихын өмнө эх оронч үзэл, эх оронч үзэл гэж ярихийн өмнө бид хүсэл мөрөөдөл гэж ярих хэрэгтэй. Хүсэл мөрөөдөлөө зөв тодорхойлж зөв замруу л явах хэрэгтэй байна. Нэг ийм үг байдаг: байвгай хөөж яваа анчин туулайны мөр хараад зогсс хийдэггүй юмаа гэж. Байвгай шиг гэдэг юмуу тэр агуу том зорилгын төлөө явж байхад хажууд нь байгаа жижиг сажиг зйүл та нарт ямарч гай болохгүй. Та нар улам хүчтэй байна. Зорилгогүй явбал хайран цагийг зүгээр л ухсан шороонд булж байнх гэсэн үг бас баар сав нь хүртэл өөрийг чинь зорилгоо юм шиг амархан татдаг юм шүү. Хүсэл мөрөөдлөө зөв тодорхойл гээд байгаа маань миний та нарт хэлэх гээд байгаа хамгийн гол санаа. Нөгөөтээгүүр энэ минйи хэсэгхэн илтгэлийг уншиж байгаа Монгол сурагчид та бүгд эх оронч байх шаардлагатай байна. Нэг ширхэг өвсны үндэс, чимх шороо хүртэл бидний эх орон юм шүү дээ. Эх орон гэдэг зүйл ийм жоохон зүйлээс ч эхэлдэг. Энэ 1,566 мянган км2 газар нутаг дээр амьдарч л байгаа бол та энэ эх орныг хайрлах хэрэгтэй. Бүр үүрэгтэй. Би хөх цэрэг гээд аялалаар 4 жил дарааллан аялсан. Энэ Хичээнгүй чинь яагаад нөгөө аялалаа PR-даад унав даа гэж бодож байж магадгүй. Яагаад гэвэл энэ аялал эх оронч үзэл суулгаж өөрийнхөө үзэл бодол, өөрийнхөө мөрөөдлийг яг өөрийнхөөрөө тодорхойлхыг л заадаг. Эцэст нь хэлэхэд хүсэл мөрөөдөлтэй байж эх оронч үзэл бүтдэг юм. Эх оронч үзэл байснаар бидний өнөөдрийн энэ монгол тэмүүлэл гэдэг зүйлийг ярих хэрэгтэй. Энэ бүгд салшгүй холбоотой.  Та бүхэн амжилт, эх орныхоо төлөө миний энэ жижигхэн илтгэлийг уншсанд баярлалаа.


"Мөнх хөх тэнгэр минь өршөө"

No comments:

Post a Comment